- Urjeerei
- Posts
- Urjeerei Товхимол дугаар 3:
Urjeerei Товхимол дугаар 3:

Өдрийн мэнд,
“urjeerei” товхимолын 3 дахь дугаарыг хүргэж байна😇😇😇
Энэ долоо хоногийн өөрчлөлт:

coin360
Айдас шуналын индекс:

🔥Онцлох үйл явдал:
Coinbase-ийн 2024 оны эхний улиралын тайлан гарлаа:Coinbase биржийн орлого өмнөх улирлаасаа 72%-иар өсч 1.6 тэрбум долларын орлого олж 1.18 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Coinbase тайлан

Coinbase тайлан
Уг мэдээний дараа Coinbase-ийн хувьцааны ханш 10 орчим хувиар өссөн бөгөөд хагас жилд 210 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн ханш 230 орчим ам.доллар байгаа IPO хийгдэж эхлэх үнэ 250 ам.доллар дээр байжээ.

Coinbase chart
Энэ нь мэдээж биткойны өсөлт болон биткойны ETF гарсантай холбоотой бөгөөд Coinbase нь ихэнхи сангуудын кастодианаар ажиллаж байна.(Кастодианы талаарх дэлгэрэнгүй эндээс үзнэ үү!)

ETF гаргаж буй сангуудын кастадиан
Хэрэгтэй🔎
Энэ долоо хоногт биткойны ханш огцом унаж 56000 ам.долларт хүрж маш олон long позицууд liquidation болж алдагдал хүлээсэн. ийм учраас хэрвээ та койнд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол дараах аргыг хэрэгжүүлээрэй.
Dollar cost averaging арга нь тухайн койны үнээс үл хамааран тодорхой хугацааны туршид жижиг хэмжээний тогтмол худалдан авалт хийх хөрөнгө оруулалтын стратеги юм. Энгийнээр хэлбэл, хөрөнгө оруулж буй хувьцаа эсвэл койноо бүх мөнгөөрөө нэгэн зэрэг худалдан авалт хийхийн оронд бага хэмжээгээр олон хэсэгт хуваан тодорхой үнэ эсвэл хугацааны давтамжтай худалдаж авахыг хэлнэ. Энэ арга нь ихэвчлэн худалдаж авсан дундаж үнээ бууруулж ашиглахад тохиромжтой байдаг.
📍Tовчоор
📌Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао 4 сарын хорих ял авчээ.
📌ХНС бодлогын хүүг 5.25-5.50 нэгж хувьд хэвээр үлдээлээ.
📌Дэлхийн хамгийн том stable койныг гаргасан Tether компани эхний улирлын тайлан гарлаа. 2024 оны эхний улиралд 4.52 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. (тайланг үзэх)
📌5 сарын 6-ны өдөр Invesco& Galaxy-ын Etherium ETF гаргах хүсэлтийг хариу өгнө.
📊Онцлох чартууд
Биткойн жижиг паттерн сэтэрсэн боловч дов эвдээгүй хэвээр байна

BTCUSD 4H
USDT.D паттерн сэтэрсэн боловч дов эвдээгүй

USDT.D 4H
Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт илүү олон гоё мэдээлэлтэйгээр иргээд уулзацгаая.Санал хүсэлт сэтгэгдэлээ харамгүй илгээгээрэй баярлалаа 😈