- Urjeerei
- Posts
- Urjeerei Товхимол дугаар 02:
Urjeerei Товхимол дугаар 02:
Сайн байна уу,
Энэ өдрийн мэнд “urjeerei” товхимолын 2 дахь дугаарыг хүргэж байна😇😇😇
Онцлох үйл явдал
Хонг Конгийн бирж дээр 4 сарын 30-ы өдөр Bitcoin ETF болон Etherium ETF арилжаа эхлэнэ. Bosera Asset Management, China Asset Management, Harvest Fund Management гэсэн компаниудын хүсэлтийг Хонг Конгийн Үнэт цаас, фьючерсийн хорооноос хүлээн зөвшөөрсөн байна.


Уг компаниуд нь тус бүрдээ 200 тэрбумаас дээш хөрөнгө удирддаг юм. Эдгээр компаниудын бүтээгдэхүүнийг хэр их хүн сонирхох нь хэдэн тооны биткойн худалдаж авах зэрэг нь тун олон хүний сонирхолыг татаж байна. АНУ Bitcoin ETF гаргасан компаниуд нийт 50 орчим тэрбум ам.долларын биткойн эзэмшдэг юм.
Хэрэгтэй булан
Койн судлахад хэрэгтэй зүйлсүүд
Та ямар нэгэн койнд хөрөнгө оруулахаар шийдсэн бол дараах зүйлсийг судалж төслийн талаар тоймтой ойлголт авах хэрэгтэй.
📝Төслийн вэб хуудас болон Whitepaper хэр байна вэ.
Төсөл нь өвөрмөц үү эсвэл байдаг л нэг төслийн хуулбар байна уу?
Энэ төсөл ямар зорилготой төсөл байна ямар асуудлуудыг шийдэж байна вэ?
Маш ухаалаг шинэ функцтэй болон төвөгтэй асуудлыг шийдсэн хэрэглэхэд хялбар бол энэ нь уг төслийг илүү үнэ цэнэтэй болгодог. Харин эсрэгээрээ байдаг л нэг төслүүдийн хуулбар бол хүмүүст нээх итгэл төрүүлэхгүй.
📍Roadmap нь хэр тодорхой байна вэ
Уг төсөл нь зорилгуудаа үе шаттайгаар харуулсан тодорхой төлөвлөгөөтэй эсэхийг шалгаарай.
Сайн төсөл нь боломжийн менежмент, ойлгомжтой төлөвлөгөөтэй байх болно. Муу төсөл нь төлөвлөгөө нь тодорхой бус ойлгоход төвөгтэй нуршуу байдаг.
🕵️♀️Үүсгэн байгуулагч нь хэн бэ? хэр итгэл даахаар хүмүүс вэ? гэдгийг шалгах.
Төслийг үүсгэн байгуулагч нар нь ямар хүн байдгийг мэдэх нь маш чухал.
Хүмүүс нь өөрсдийн мэдлэг боловсрол суурь мэдээлэлд үндэслэн найдвартай, ажилдаа хандахаар хүмүүс байна уу ? зэрэг асуултанд судалгаа хийх явцдаа хариулт аваарай.
👑Тухайн төсөлд алдартай хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан уу?
Ямар нэгэн алдартай хөрөнгө оруулагч эсвэл хөрөнгө оруулалтын сан компани хамтран ажиллаж эсвэл дэмжиж магтаж байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь төслийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх болно.
🧮Тоон үзүүлэлтүүдийг шалгах
Зах зээлийн үнэлгээ
Арилжааний хэмжээ
Койн эзэмшигчдын тоо бүтэц гэх мэт.
Товч мэдээ
📌Нью-Йоркийн хөрөнгийн бирж(NYSE) арилжаачдад хандан 24/7 горимоор криптовалютын арилжаа хийх санааг дэмжиж байгаа эсэхийг нь асуужээ.
📌АНУ-ын Хууль зүйн яам, Binance компанийг үүсгэн байгуулагч, түүний гүйцэтгэх захирал асан Чанпэн Жао (CZ)-д хийсэн хэргийнх нь төлөө 3 жилийн хорих ял оноохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
📌АНУ-ын 1-р улирлын эдийн засгийн өсөлт 1.6% гарсан нь шинжээчдийн хүлээлт болох 2.5%-иас бага гаржээ.
📌Хонг Конгийн бирж дээр 4 сарын 30-ы өдөр Bitcoin ETF болон Etherium ETF арилжаа эхлэнэ.
Chart of the week
GOLD 4H

AAD Pattern
GBPJPY 1 Week

GBPUSD 4H

Долларын индекс

DXY 4H
Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна.
Хэрвээ танд манай товхимол таалагддаг бол бусаддаа түгээгээрэй! амжилт 😘