• Urjeerei
  • Posts
  • Chart Pattern гэж юу вэ?

Chart Pattern гэж юу вэ?

Chart pattern-ы тухай

Энэ арга нь техник шинжилгээнд хамгийн түгээмэл ашиглагддаг аргын нэг юм. Маркет ихэвчлэн үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэсэн загвараар хөдөлдөг. Засвар хөдөлгөөн дээр үүссэн дүрсээр шинжилгээ хийж дараагийн үндсэн хөдөлгөөнийг таамаглахын тулд энэ аргыг ашигладаг.

Pattern-ий хэлбэрүүд

Chart pattern-ийг трендийг өөрчлөх/буцаах (reversal) болон үргэлжлүүлэх (continuation) гэж 2 ангилдаг. паттерны хамгийн өргөн хэрэглэдэг хэлбэрүүдийг тайлбарлая.

Reversal Chart Patterns

The Head and Shoulders (Мөр толгой мөр)

Head and shoulders паттерний задрал нь толгой 2 мөрийг холбосон зураас буюу хүзүү (neckline) ийг эвдэрсэнээр баталгаажна. Ханш ихэнхидээ хүзүүг шалгадаг бөгөөд(оролтын цэг) трэнд солигдож доош ханш унахыг илэрхийлнэ.

Head & shoulders

Double top and bottom ( хос орой болон ёроол)

Double top паттерний задрал нь 2 дох орой нь өмнө үүссэн оройг эвдэж чадахгүй унах үед үүснэ. Унахдаа өмнөх ёроолоо эвдэх үед оролт хийнэ.

double bottom double top

Falling wadges and rising wedges (бух болон баавгай шаантаг)

Ханшийн тренд үргэлжилсээр шаантаг хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ.

falling wedge rising wedge

Ascending and descending channels

Ханшийн тренд үргэлжилсээр туннель хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ

ascending and descending channels

Continuation Chart Patterns

Triangle ( гурвалжин)

Ханшийн тренд үргэлжилсээр Гурвалжин хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ.

triangle

2)flags( туг)

Ханшийн тренд үргэлжилсээр туг хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ.

Flags

2)Rectangles (Тэгш өнцөгт)

Ханшийн тренд үргэлжилсээр тэгш өнцөгт хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ.

Rectangles

2)wedges(шаантаг)

Ханшийн тренд үргэлжилсээр шаантаг хэлбэртэй болж энэ паттерн нь үүсдэг. Паттерныг сэтрэх үед оролт хийнэ.

Wedges

Арилжааны оролтууд

Сэтрэлсэний дараа шууд орохоор хуурамч сэтрэлтүүд их байдаг тул тухайн цагийн лаа хаагдсаны дараа оролт хийдэг. Паттерн дан ганц харж арилжаанд орохоосоо илүү Dow-ын онолтой хоршүүлж хэрэглэвэл тохиромжтой.

арилжаанд ороход дараах оролтуудыг хийнэ.

Breakout entry-Паттерн сэтлэх үед оролт хийнэ. SL паттерны гадна TP-г паттерны эхлэл дээр тавина.

Pullback entry- Паттерн сэтлээд буцаж паттернаа шалгах үед оролт хийнэ. SL паттерны гадна TP-г паттерны эхлэл дээр тавина. Энэ оролтыг breakout entry дээр хоцорсон үед орвол тохиромжтой.

Risk entry- Паттерны хөдөлгөөн гарах нь магадлал харагдаж байгаа бөгөөд бүрэн баталгаажаагүй (паттерн дотор арилжаа хийнэ) үед мөн трендийн эсрэг оролт хийнэ. Оролт хийх үед маш жижигхэн reversal pattern үүсэж сэтрэх үед орвол арилжаа амжилттай болох магадлал өсдөг SL паттерны гадна TP-г паттерн шалгах хүртэл паттерныг сэтлэнэ гэж үзвэл паттерн эхлэл дээр тавина. Энэ оролт нь SL авах магадлал өндөртэй байдаг мөн SL маш ойрхон тавигддаг болохоор ашиг алдагдалын харьцаа өндөр арилжаа болдог

AAD entry- Энэ оролт нь традер Эрхэмээгийн ордог оролт бөгөөд чиглэлийн дагуу SL бага ашиг алдагдлын харьцаа их байдгаараа ялгаатай. Паттерн сэтлээд жижиг паттерн үүсгээд сэтлэх үед арилжаанд орно. Энэ үед том паттерны сэтрэлт нь DOW-оо эвдэлж тренд эргэх дохио өгсөн байх ёстой. SL жижиг паттерны гадна TP-г том паттерны эхлэл дээр тавина.

оролтууд

Pattern ашиглаж таамаг гаргах

дээрх зураг шиг төгс хэлбэртэй паттернууд бодит арилжааны үед харах нь ховор. Хэрэв төгс зураг хүлээвэл бид магадгүй хэзээ ч арилжаанд оролцож чадахгүй тийм учраас backtest real time chart дээр зурах дасгал хийгээрэй. Паттерн зурахдаа ханшийн хөдөлгөөн удааширж засвар хөдөлгөөн үүссэн үед 2 болон түүнээс дээш цэгийг холбож зурна. Олон удаа шалгах болгонд тэр паттерн баталгааждаг бөгөөд үндсэн хөдөлгөөн нь огцом хүчтэй байдаг.

Pattern ашиглаж арилжааны таамаг гаргахад хамгийн хэрэгтэй зүйл нь цаг хооронд гүйлгэж харж жижиг цаг дээр паттерн харж арилжааны таамгаа өсгөх паттерн дуусаагүй байгаа зэргийг мэдэж болно. паттерн нь өөртөө жижиг цаг дээр паттерн агуулж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

4 оролт 1 зурганд

Жишээ болгож нэг паттерн дээр таамаг гаргацгаая:

цагаа багасгаж харах:

цагаа 1 өдрөөс 1цаг болгов

pattern зурж ханшийн дараагийн хөдөлгөөн болон арилжаа хийх төлөвлөгөө боловсруулая:

хамгийн сүүлийн жижиг паттерн сэтэлж унаж байна.

pattern зурж ханшийн дараагийн хөдөлгөөн болон арилжаа хийх төлөвлөгөө боловсруулая:

4 дэх арга AAD entry шүү солихоо мартсан байна.

Иймэрхүү байдлаар ашиглана. Уг аргыг дангаар нь биш өөр бусад аргуудтай цуг ашиглаж хэрэглээрэй за амжилт 🫡манайхаан!