- Urjeerei
- Posts
- Дугаар00
Дугаар00
Энэ өдрийн мэнд!
“urjeerei” товхимолын тест дугаарыг хүргэж байна😇😇😇
Энэ долоо хоногийн өөрчлөлт:

Coin360
Айдас шуналын индекс:

Онцлох үйл явдал
🏦CPI: АНУ-ын инфляцийн мэдээ 4 сарын 10 өдөр гарлаа. шинжээчид 3.4 хувь гарах таамагтай боловч 3.5 хувьтай гарж долларын индекс 1.9 хувь өсч бусад хөрөнгийн зах зээлд уналт орж иржээ.
🔝BlackRock компаний рекорд: BlackRock компаний удирддаг хөрөнгийн хэмжээ 10.5 триллион ам.долларт хүрлээ.
Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувь юм.

bloomberg
BlackRock компани нь энэ оны 1 сард IBIT тикертэй Bitcoin ETF гаргах зөвшөөрөл авсан бөгөөд 269,313 орчим биткойн эзэмшдэг.
уг компани нь Ethereum ETF гаргах хүсэлтээ SEC-д өгсөн бөгөөд энэ оны 6 сарын 8 шийдвэрлэнэ. Хэрвээ цуцлагдвал 8 сарын 7 нд дахин өгөх болсон юм байна.
🇮🇷🇮🇱Иран болон Израиль:4 сарын 13 ны шөнө Иран улс Израйль улс руу ойролцоогоор энэ шөнө 185 нисэгчгүй онгоц, 36 далавчит пуужин, 110 газар-газар ангиллын пуужин Иран Израиль руу харважээ. Израиль АНУ-ын тусламжтайгаар Ираны хөөргөсөн бараг бүх пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан байна.
Үүнтэй холбоотойгоор Маркет нээгдэхэд алт газрын тос бонд болон хувьцааны зах зээл дээр хүчтэй савалгаа орж ирж магадгүй тул та эрсдэлээ тооцоолж болгоомжтой хандана уу!
Нэг өгүүлбэрээр
📌 Монгол улсын анхны блокчэйн үнэт цаасны арилжаа эхэллээ.
📌 Ирэх долоо хоногт Хон Конг Bitcoin ETF-ийг зөвшөөрж магадгүй.
📌 Ирэх долоо хоногийн бямба гаригт 4 дэх Bitcoin halving болно.
📈TOTAL (Kрипто зах зээлийн үнэлгээ): Иран Израильтай холбоотой мэдээний дараа нийт 17 орчим хувиар буурчээ.

TOTAL 4 цагийн чарт
📈Bitcoin:Иран Израильтай холбоотой мэдээний дараа уналт ирж 61600 гэсэн эсэргүүцлийн бүс дээр ирж бага зэрэг өсөлт үзүүлээд байна. Ирэх долоо хоногийн бямба гаригт bitcoin halving болно.

Биткойн 4 цагийн чарт
📈USDJPY:USDJPY хослол 2022 оны 10 сараас хойш эвдэж чадаагүй эсэргүүцлийн бүсийг эвдэж Cup pattern үүсгээд байна.

USDJPY 7 хоногийн чарт
🛢️Газрын тос:Иран Израильтай холбоотой асуудлаас болж газрын тосны үнэ өсөх магадлал өндөр.Иран улс нь газрын тос нийлүүлдэг топ 10 улсын нэг юм. Газрын тос нь 4 сарын 3-аас хойш засвар хөдөлгөөн дунд явж байгаа.

газрын тос 1 цагийн чарт
📈GOLD:Ямар нэгэн дайн тулаан эсвэл ойлгомжгүй байдал үүсэхэд алтны ханш өсдөг. АНУ инфляцийн мэдээний улмаас ханшид бага зэрэг уналт орж ирсэн ч өсөлтийн тренд үргэлжилсэн хэвээр байна.

Алт 2 цагийн чарт
PAXG: Иран Израильтай холбоотой мэдээллийн дараа алтаар баталгаажуулсан токен PAXG-ийн ханш 3294 ам.долларт хүрсэн ч хэсэг хугацааны дараа 2394 гэсэн үнэ дээр тогтворжоод байна.

PAXG токен 2 цагийн чарт
Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт илүү олон гоё мэдээлэлтэйгээр иргээд уулзацгаая. Та манай мэдээллийн сувгуудыг бусаддаа түгээгээрэй баярлалаа.